Кейс ба үнэлгээ

Үр дүнг зохиохгүй. Хэмжиж байж нийтэлнэ.

Tenson AI нь зөвхөн baseline-тэй харьцуулсан, шалгаж болох, хэрэглэгч нийтлэхийг зөвшөөрсөн үзүүлэлт болон үнэлгээг ашиглана.

Дотоод pilot · Явагдаж байна

Нэр нууцалсан туршилтын орчин

AI Reception-ийн мэдлэгийн хил, цаг/захиалгын хүсэлт болон хүн рүү шилжүүлэх урсгалыг бодит ажил дээр шалгаж байна.

Зорилго

Түгээмэл асуултад нэг мөр мэдээллээр хариулж, хүсэлтийг бүтэцтэй цуглуулах.

Одоогийн төлөв

Вэб demo болон мэдлэгийн суурь бэлэн. Live сувгийн хяналттай pilot дараагийн баталгаажуулалттай.

Нийтэлсэн үр дүн

Одоогоор байхгүй. Baseline болон pilot хэмжилт дууссаны дараа зөвшөөрөлтэй үзүүлэлтийг нийтэлнэ.

Байгууллагын нэр, систем, чат болон үр дүнг бичгээр зөвшөөрөл авсны дараа л нийтэлнэ.

Юуг хэмжих вэ

Хөөрөгдсөн хувь биш, шийдвэрт хэрэгтэй дохио.

Pilot эхлэхийн өмнө baseline авч, ижил тодорхойлолтоор дараа нь харьцуулна. Хэмжилтийн нөхцөл, хугацааг кейст хавсаргана.

01

Эхний хариу

Чат ирснээс анхны утгатай хариу хүртэлх хугацаа.

02

Бүрэн хүсэлт

Үйлчилгээ, өдөр, цаг, холбоо барих мэдээлэл бүрдсэн хувь.

03

Handoff чанар

Зөв шалтгаанаар, хангалттай контексттэй шилжсэн эсэх.

04

Буруу хариулт

Батлагдаагүй үнэ, цаг, дүрэм хэлсэн тохиолдлын хувь.

Үнэлгээний бодлого

Хэрэглэгчийн үгийг зөвшөөрөлгүй ашиглахгүй.

Нэр, лого, эшлэл, чатны зураг, бизнесийн тоог олон нийтэд нийтлэхээс өмнө тусдаа зөвшөөрөл авна.

Баталгаатай эх сурвалж

Системийн лог, зөвшөөрсөн тайлан, хэрэглэгчийн бичгээр өгсөн үнэлгээ ашиглана.

Контексттэй тоо

Хугацаа, sample хэмжээ, baseline-гүй хувийг дангаар нь сурталчлахгүй.

Нууцлалтай өгөгдөлгүй

Харилцагчийн нэр, утас, ярианы эмзэг мэдээллийг кейсэд оруулахгүй.

Founding case

Хэмжилттэй анхны кейсийн нэг болох уу?

Зөвшөөрөлтэй тохиолдолд pilot-ын өмнөх ба дараах хэмжилтийг хамт бэлтгэж, нийтлэх агуулгыг танай байгууллага эцэслэн батална.

Pilot ярилцах