Scope ба урсгал
Түгээмэл чат, одоогийн захиалгын дараалал, ашиглаж буй систем, handoff эзнийг тодорхойлно.
Үйлчилгээ
Бид бүхнийг шинээр захиалгаар кодлохгүй. Одоогийн чат, мэдээлэл, календарийг шалгаад шаардлагатай модулийг угсарч, хяналттай ажиллуулна.
Үндсэн үйлчилгээ
Нэвтрүүлэлт нь технологийн ажил төдий биш. Ямар мэдээллийг AI хэлэх, юуг хүн батлах, алдааг хэрхэн зогсоохыг хамтад нь тохируулна.
Түгээмэл чат, одоогийн захиалгын дараалал, ашиглаж буй систем, handoff эзнийг тодорхойлно.
Нийтэд хэлж болох үнэ, үйлчилгээ, хаяг, ажиллах цаг, дүрмийг баталгаатай эх сурвалжаар оруулна.
Нэг үндсэн чат суваг, тохирох calendar adapter, хүн рүү шилжүүлэх сувгийг тохируулна.
Бодит жишээ асуултаар зөв, буруу, тодорхойгүй хариуг шалгаж, дүрмийг сайжруулна.
Эхний үед AI-ийн хариу, handoff, алдааг хянаж байж автомат ажиллагааны хүрээг нэмнэ.
Мэдлэгийн өөрчлөлт, жижиг тохиргоо, доголдол, чанарын шалгалт, тайланг тогтмол хийнэ.
Хамгийн бага зардал
Захиалга авч эхлэхэд зайлшгүй биш модуль, paid service, custom хөгжүүлэлтийг эхний хувилбарт нэмэхгүй.
Аюулгүй, хангалттай үед одоогийн hosting болон үйлчилгээний free tier-ийг ашиглана.
Нэг бизнесийн кодыг хуулбарлахгүй, tenant тохиргоо болон adapter ашиглана.
AI/API хэрэглээ, суваг, интеграцын хүрээг гэрээнд ойлгомжтой бичнэ.
Эхлээд хариулт, цагийн хүсэлт, handoff гэсэн орлогод ойр урсгалыг шийднэ.
Ажиллах дараалал
Хугацаа нь Page access, мэдээллийн бэлэн байдал, календарийн төрлөөс шалтгаална. Эхлэхийн өмнө scope ба зорилтот хүлээлгэн өгөх өдрийг бичгээр батална.
Бэлэн Reception demo-г өөрийн асуултаар шалгана.
Хамгийн их чаттай, борлуулалтад ойр урсгалыг сонгоно.
Мэдлэг, суваг, handoff, боломжтой connector-ийг тохируулна.
Алдааг бүртгэж зассаны дараа ажиллагааны хүрээг нэмнэ.
Тусдаа үнэлэгдэх ажил
Дараах хэрэгцээг автоматаар багцад оруулахгүй. Одоогийн систем, эрсдэл, дахин ашиглах боломжийг шалгасны дараа scope гаргана.
Шинэ CRM, ERP, payment эсвэл дотоод системтэй холболт.
Tenant, эрх, мэдээлэл, тайлангийн тусгаарлалтыг нэмэлтээр төлөвлөнө.
Voice, delivery, төлбөр, analytics зэрэг дахин ашиглаж болох шинэ блок.
Scope тодорхойлох
Одоогийн чат, календарь, түгээмэл асуултын жишээг хараад pilot-д орох болон орохгүй ажлыг товч тогтооно.